Амаар дамжин уушигруу ороод, буцаж гарах тамхины саарал утаа нь толгойг vл мэдэг манаргаж, орчлонгийн хамаг зуурдын жаргалыг нэгэн дор мэдрvvлэх мэт таашаал амсуулан одохдоо таны амьдрах хугацаанаас бага багаар хумслан, эрvvл мэнд, гоо vзэсгэлэнг тань алгуурхнаар хулгайлсаар байдгийг мэднэ биз дээ? Мэддэг хирнээ л мэдэхгvй мэт царайлж, тамхиа гартаа бариад, урууландаа хvргэх тоолондоо та магадгvй өөрийгөө зөвтгөж, хvслээ дийлээгvй vйлдлээ элдвээр хаацайлан байдаг даа, бодвол... Тэгвэл тамхи гэдэг “шулмасын өвс”-ний чөтгөрийн утаанд манарах дадал нь зөвхөн зохисгvй vйлдэл төдийхөн бус, амьдралыг аажим аажмаар, аймшигтайгаар залгигч жихvйдэс хvрмээр мангас юм гэдгийг доорхи бичлэгээр танд мэдрvvлэхээр бэлтгэлээ. Магадгvй энэ нийтлэлтэй маань танилцсан мянган тамхичны нэг нь ч гэсэн янжуурны ишнээс ахиж барихгvй гэж шийдвэл бидний гавъяа тэр биз ээ.
Тамхины утаанд 4,5 мянга гаруй төрлийн химийн хорт бодис (деодвикатууд) агуулагддаг. Энэ бол автомашины яндангаас ялгардаг утаанд байдгаас ч их юм. Тамхичны уушгинд нэг жилийн дотор бараг нэг стакан зунгаг хуримтлагддаг байна. Тамхи татах нь эмфиземе, уушигны хорт хавдар зэрэг уушигны аюулт өвчнvvдийн шалтгаан нь болдог. Тамхи татсанаар цус өтгөрч, нарийн болон бvдvvн судаснуудад бөглөрөл vvссэнээр инфакт, гэнэтийн vхэл дэргэд ирдэг. Тамхи татах нь цусны судсыг хагарахад хvргэж тамхичныг хараагvй болгож, тархины цус харвалтын шалтгаан нь болдог. Тамхичин 20 жилээр богино насалдаг. Тамхиа хаях нь хэзээ ч оройтохгvй. Гэхдээ зайлшгvй хийх ёстой зvйл мөн. Эс бөгөөс VХЭЛ таныг хvлээж байна.