2016-11-17
Жирэмсний 6-10 долоо хоног
 Энэ хугацаанд та жирэмсний хяналтанд орж эмчид заавал үзүүлэх ёстой.

Таны жирэмсэн эсэхийг дараах аргаар нарийвчлан тогтоох болно.

Үүнд:

    ; font-family: Verdana, Geneva, sans-serif; font-size: 14px;">
  • үтрээний үзлэг / зөвхөн эмч үзнэ/

  • шээс шинжлэх

  • хэт авианы шинжилгээ / энэ шинжилгээг хийлгэхэд давсаг шээстэй байх шаардлагатай

  • шаардлагатай гэж үзвэл цусанд даавар тодорхойлох шинжилгээ хийнэ.

  • хэвлийд байгаа урагт ямар нэг өөрчлөлт байгаа эсэхийг тодорхойлох шинжилгээ хийж болно.

Санамж

Эхний 8 долоо хоногт үр хөврөл бүрэлддэг учраас аливаа гаднын нөлөөлөлд амархан автахаар маш эмзэг байна. Иймээс энэ үед:

    ; font-family: Verdana, Geneva, sans-serif; font-size: 14px;">
  • Эм ууж байгаа бол урагт нөлөөлөх эсэхийг тодруул

  • Архи уух, тамхи татах, мансууруулах бодис хэрэглэхийг бүрмөсөн зогсоо

  • Таны ажиллаж байгаа орчин нөхцөл жирэмслэлтэнд тань муугаар нөлөөлж болзошгүй эсэхийг судалж мэдэх

  • Улаан бурхны эсрэг дархлаажуулалт тогтоож чадсан уу? Хэрэв үгүй бол вакцин хийлгэх нь зүйтэй

  • Эрүүл ахуйн дээд зэргийн дэглэм сахиж, халдвар хордлого авахаас зайлсхий, түүхий мах, сүү, бохирдсон зүйлтэй харьцахдаа заавал тусгай бээлий өмсөх, ажлын дараа гараа маш сайн угаах

ЭХЭД гарах өөрчлөлт

    ; font-family: Verdana, Geneva, sans-serif; font-size: 14px;">
  • Дотор муухайрах, бөөлжис цутгах нь өдрийн аль ч цагт илэрч болно

  • Өглөө босохоос дургүй хүрч, бие тань бага зэрэг ядарч сульдана

  • Хөх ялимгүй томорч, бага зэрэг хөндүүр болно

  • Сэтгэл санаа зан ааш тогтворгүй болж магадгүй

  • Аманд төмрийн амт амтагдана

  • Давсаганд шээс хуримтлагдах нь түргэсч ойр ойрхон шээс хүрнэ

ТАНЫ ХҮҮХДЭД гарах өөрчлөлт

    ; font-family: Verdana, Geneva, sans-serif; font-size: 14px;">
  • Ураг -ийн нүүр, хамар, ам, хэл мэдэгдэхүйц болно

  • Хүүхдийн зүрх үр тогтсоноос 25 дахь хоногийн дараагаар цохилж эхэлнэ

  • Мөн мэдрэлийн сувганцраас уураг тархи, нугас үүснэ

  • Хэдийгээр танд мэдрэгдэхгүй авч хөдөлгөөнтэй байна

  • Ургийн урт нь ойролцоогоор 2.5 см, гүзээлзгэний дайтай том байна

Бичсэн: Туул ЭЗ107 | цаг: 16:32 | Эрүүл мэнд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax