2016-11-17
Эмийн гаж нөлөө
 Аливаа өвчин эмгэгийг эмчлэх зорилгоор эмийг хэрэглэхэд өвчтөнд ашиг тустай  эмчилгээний үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ бас заримдаа сөрөг тааламжгүй, бүр хортой  нөлөө үзүүлэх явдал ч байдаг.

Энэ үзэгдлийг эмийн гаж нөлөө гэж нэрлэдэг, өөрөөр хэлбэл  эмийн үйлдлийн эмчилгээний зорилгод нийцээгүй сөрөг илрэлүүд нь эмийн гаж нөлөө болдог байна.

Сүүлийн үед эмийн гаж нөлөө ихэсч байгаа тухай ч мэдээлж байна.

шалтгаан нь

    ; font-family: Verdana, Geneva, sans-serif; font-size: 14px;">
  • Биологийн өндөр идэвхитэй эмт бодисын хэрэглэгээ өсч байгаа
  • Бие мах бодод үзүүлэх гадаад хүчин зүйлсийн нөлөө мөн ихэссэн (физик, хими, биологийн г.м.)
  • Өвчтөн өөрийгөө эмчлэх буюу ер нь эмчийн зөвшөөрөлгүйгээр эм хэрэглэх явдал олширч  буй
  • Өвчтөнд нэг удаад олон нэр төрлийн эмийг хэрэглэх явдал олонтаа тохиолдож байна  (полипрагмази)
  • Эмийн гаж нөлөөний талаарх эмч нарын мэдлэг тэр болгон хангалттай бус байгаа
  • Эмийн гаж нөлөөний механизм шалтгааныг нарийвчлан тогтоож, түүнээс сэргийлэх аргыг  авч хэрэгжүүлэх явдал дутагдалтай байгаа зэрэг болно.

Эмийн гаж нөлөөний ангилал

    ; font-family: Verdana, Geneva, sans-serif; font-size: 14px;">
  • Эмийн эмчилгээний үйлдлийг дагалдан илрэх гаж нөлөө.

    Зарим эмийн бодис олон эрхтэн системд зэрэг нөлөө үзүүлэх чадвартай байдаг.  Тэдгээрийн зарим нь тухайн тохиолдолд ашигтай эмчилгээний нөлөө байх боловч нөгөө нэг  нь ашиггүй сөрөг нөлөө байж болно. Ж-нь, Ходоодны хүчил ихэдсэн үед атропин агуулсан  эмийг хэрэглэхэд ходоодны хүчлийн ялгаралт багасах эмчилгээний үйлдэл үзүүлэх боловч  шүлсний ялгаралт мөн нэгэн адил багасч ам хатах, хэл хуурайших гаж нөлөө илэрнэ. Ийм  гаж нөлөөг эмийн эмчилгээний үйлдлийг дагалдан илрэх гаж нөлөө гэж нэрлэдэг.

  • Эмийн хорт нөлөө

    Эмийн бодисын нөлөөгөөр бие мах бод бүхэлдээ болон заримдаа аль нэгэн эрхтэн  сонгомолоор хордох явдал эм хэрэглээний практикт нилээд элбэг тохиолддог. Ж-нь: шээс хөөх эмийг тун хэтрүүлэн хэрэглэвэл гипокалиеми үүсч сэрэмтгий эдийн тэнцвэрт үйл  ажиллагаанд сөрөг нөлөө илэрдэг бол бага насны хүүхдэд тетрациклиныг хэрэглэвэл  хүүхдийн ясжилт өөрчлөгдөн шүдний өнгө алдагддаг г.м. Эмийн хорт нөлөөний үүсэх механизм олон янз байх бөгөөд тэдгээр нь:

    ∗ Эмийн тун хэтэрч хортой тундаа хүрсэнээс

    ∗ Тухайн хүний бие мах бод уг эмэнд хэт мэдрэг байгаагаас (Ж-нь, идиосинкрази),

    ∗ Эмийн аль нэгэн эрхтэн системийг сонгомол хордуулах нөлөөнөөс (Ж-нь, аминогликозидын бүлгийнантибиотик сонсголын эрхтэнийг гэмтээж дүлийрүүлдэг г.м.) тус тус шалтгаалж болно.

  • Бие мах бодын иммунобиологийн өөрчлөлтөөс хамаарсан гаж нөлөө

    Эмийн нөлөөгөөр бие мах бодод зарим иммунобиологийн өөрчлөлт үүссэнээс шалтгаалж  сөрөг нөлөө илэрч болно. Ж нь, левомицетинийг ууж хэрэглэхэд тэр нь өвчний үүсгэгч

    нянг устгах боловч бас хүний гэдэсний ашигтай микрофлоруудыг нэгэн адил устгаснаас  шалтгаалан нөхцөлт эмгэг төрөгч мөөгөнцөрүүд өсч үржээд кандидомикоз үүсдэг билээ.

  • Эмийн харшил.

    Эмийн харшил нь эмийг дахин давтан хэрэглэх үед илэрдэг сөрөг нөлөөний илрэл бөгөөд  хэлбэрийн хувьд харшилын урвалын I хэлбэр буюу анафилаксийн урвал (пенициллин,  вакцины харшлын үед илрэх анафилаксийн урвал г.м.), II хэлбэр буюу эс хордуулах урвал  (хинидиний харшлын улмаас үүсэх цус задралт анеми г.м.), III хэлбэр буюу дархан бүрдмэл  урвал (кортикостероидын харшлын улмаас үүсэх васкулит г.м.), IY хэлбэр буюу аажуу явцат урвал (тетрациклины харшлын улмаас үүсэх арьсны тууралт г.м.)-ын хэлбэрүүдээр тус тус илэрч болно.

  • Эмийн донтол.

    Зарим сэтгэц нөлөөт эмийг удаанаар буюу дахин давтан хэрэглэснээс эмийн донтол үүсч  болдог. Хэрэглэсний дараа биед хуурамч тааламжтай мэдрэмж (эйфори) үүсгэх нөлөөтэй  бодисуудад донтол үүсэх нь олонтаа тохиолдоно. Эмийн донтол бие мах бодын  (австиненци) буюу сэтгэл санааны (пристрасти) гэсэн хоёр янз байна. Ж-нь, хар тамхины бэлдмэлийг дахин давтан хэрэглэснээс морфинизм үүсэх г.м.

Сэргийлэх

    ; font-family: Verdana, Geneva, sans-serif; font-size: 14px;">
  • Эмийг үндэслэл муутай хэрэглэхээс зайлсхийх /уг өвчтөнд зайлшгүй эмийн эмчилгээ шаардлагатай үед л зөвхөн эм хэрэглэж байх/
  • Нэг дор олон эм хэрэглэхээс аль болох зайлсхийх
  • Эм-хоорондын болон эм-хоол ундны харилцан нөлөөллийг мэддэг, түүнийгээ эм хэрэглэгээнд оновчтой тусгаж чаддаг байх
  • Донтол үүсгэх нөлөөтэй эмийг дахин давтан хэрэглэхээс аль болох зайлсхийх
  • Эмийн эмчилгээний үйлдлийн зэрэгцээ гаж нөлөөг сайтар мэддэг, эмчилгээнд эмийг хэрэглэхдээ уг эмийн гаж нөлөөг давхар тооцож чаддаг байх
  • Эмийг өвчтөнд хэрэглэхдээ урьд нь ямар эм хэрэглэж байсан хийгээд ямар нэг эмийн харшил илэрч байсан эсэхийг заавал асууж байх
  • Эмийг өвчтөнд хэрэглэхдээ уг өвчтөний эм хувиргах ба ялгаруулах чадвар ба эмийн мэдрэмжинд өөрчлөлт орсон байж болох эсэхийг бодолцож байх /элэг, бөөр, зүрх, ходоод гэдэсний зам, цус төлжилт, плазмын уургийн түвшин г.м./
  • Эмийн гаж нөлөөний илрэлийг анхааран мэдэрч, эрт илрүүлж чаддаг байх
  • Химийн бүтэцийн хувьд төстэй бэлдмэлүүд зөрмөл харшил үүсгэж болохыг анхаарах
  • Эм хэрэглэгчдэд уг эмийн гаж нөлөөг сайтар тайлбарлан өгч хэрэв сөрөг нөлөө илэрвэл эмчээс зөвлөлгөө авах ёстойг анхааруулах зэрэг болно.
Бичсэн: Туул ЭЗ107 | цаг: 16:35 | Эмийн тухай
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax