Дафна Греневельд
Энэ модель бол Dior - ын сүрчигний нүүр царай Дафна Греневельд юм. Тэрээр Calvin Klein, Dior, Miu Miu, Gucci болон Prada зэрэг дэлхийд алдартай брэндүүдтэй хамтран ажиллаж байсан юм. 2011 онд Marie Claire Fashion Awards - аас "Голландын шилдэг загвар өмсөгч" болжээ.

Жулия Зиммер
Герман гаралтай загвар өмсөгч. Зөөлөн болон ширүүн төрхний хосолмол. Vivienne Westwood болон Prada брэндүүдтэй хамтран ажилладаг.

Лиза Останина
Түүнийг дэлхийд алдартай загварын агентлагт урьж байлаа. Тухайн үедээ энэ үйл явдалд огтхон итгээгүй гэдэг. Тэрээр Японд ажиллаж, дэлхийн загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайтай болсоор байгаа юм.

Исса Лиш
Мексик болон Японы эрлийз загвар өмсөгч. Тэрээр уралгийн факультетэд суралцаж байсан бөгөөд уран барималч болох хүсэлтэй байжээ. Гэвч түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдөж, загварын ертөнцөд алдартай болжээ.

Лаура Огрэйди
Түүний чих бага байхаас нь олны анхаарлыг татаж, үеийн хүүхдүүддээ шоолуулж өсжээ. Мэс заслын аргаар янзалж болох байсан ч өөрөө хүсээгүй гэдэг. Хожим нь энэхүү чих нь түүнийг нэр алдарт хүргэсэн юм.

Сиерра Скай
Долгионтой урт үс, зууван нүүр, бараг мэдэгдэхгүй хөмсөг , дур булаам уруул. Үнэхээр нэгэн. Тэрээр загвар өмсөгч хийхээс гадна уран зохиол сонирхдог. Шүлэг бичих дуртай нэгэн.

Магдалена Фраковяк
Польшийн хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг. Түүний бусдаасаа ялгарах онцлог шинж нь өргөн шанаа, ер бусын нүүрний хэлбэр юм. Францын Vogue сэтгүүлээс шилдэг 30 загвар өмсөгчийн нэгээр нэрлэжээ.

Дамарис Годдри
Латин Америк гаралтай Бельгийн загвар өмсөгч. Түүнийг шар хэвлүүдээр хамгийн ирээдүйтэй загвар өмсөгчдийн нэг хэмээн бичиж байна.

Линдси Виксон
Дэлхийн хамгийн ажмилттай яваа загвар өмсөгчдийн нэг. Жижигхэн уруул, хоорондоо зайтай том шүд нь түүнийг яг л хүүхэд жаахан харагдуулдаг.

Алек Век
Тэрээр бага байхдаа аав, ээжийнхээ хам Суданаас зугтан Европд иржээ. Лондон байрлаж байхдаа нэгэн загварын агентлагт орсон байна. Мэргэжлийн зурагчид түүний инээмсэглэлийг онцолдог.

Келли Миттендорф
Мэргэжлийн зурагчид түүний төрхөнд үнэхээр хайртай. Цоо ширтэх мэт ширүүн харц нь бусдын анхаарлыг татдаг аж.

Икелине Станге
Тэрээр нэгэн шалгуур дээр ногоон трико, хар шил, хайнга цамц өмсөж иржээ. Гайхалтай нь тэр төрх нь түүнд тун зохиж байсан гэдэг. Түүний хамар, хурц шанаа, нүд нь эрхгүй бусдын анхаарлыг татдаг.

Эсмеральда Сий-Рейнольдс
Тэрээр үнэхээр том нүдтэй. Гэхдээ түүнийг лусын дагина хэмээн ярьдаг. Тэр загварын салбарт орох тухай бодож байгаагүй ч найз нь зөвлөжээ. Одоо тэрээр Vogue, Dolce & Gabbana, Yves Saint Laurent зэрэг дэлхийн алдарт брэндүүдтэй хамтран ажиллаж байна.

Молли Бэйр
Өндөр шанаа, соотгор чих, унжуу нүд нь түүнийг нэр алдартай болгоно гэж хэзээ ч бодож байгаагүй гэнэ. Гэвч түүний энэ байдал нь хамгийн эрэлттэй загвар өмсөгдийн нэг болгосон юм. Prada, Dior болон Chanel зэрэг дэлхийн алдарт брэндүүдийн нүүр царайгаар шалгарчээ.

Лили Мак Менами
Chanel , Louis Vuitto зэрэг брэндээс түүний харж байсан байх. Тэрээр өөрийн мэргэжилдээ тун дуртай гэнэ.
